Уудам хороолол 4





Энэ хороолол нь Уудам цогцолбор хорооллын үргэлжлэл бөгөөд 2017 оны 7 сарын 1-с эхлэн одоо хүртэл барилгын явж үргэлжилж байна.


Захиалагч : Уудам ХХК


Барилгын явц : 40%


Ашиглалтанд орох хугацаа : 2018 оны 4 сарын 1





Хорооллын тухай



2002 онд байгуулагдан барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаж байгаа бөгөөд “Дөрвөн Улирлын Цэцэрлэг” буюу Жапан таун хорооллын төслийг 2005 оноос хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд орон сууц, худалдаа үйлчилгээний төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цахилгааны дэд станц зэрэгийг барихаас гадна оршин суугчдынхаа тав тухтай орчныг бүрдүүлэх, хотхоны төлөвлөлтийг цогцоор нь шийдэхийг зорин Эс Жи ливинг ХХК-г байгуулан орон сууцны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Өнөөг хүртэлх хугацаанд С1 - 123 айл, С2 -138 айл, С3 - 132 айлын орон сууц болон Улаанбаатар дахь “Олон Улсын Дунд Сургууль”, 10 давхар оффисын барилга, С4 - 90 айлын орон сууц, Орчлон 2 сургууль цэцэрлэг, спорт цогцолборыг барьж ашиглалтанд өгөөд байна. Манай төсөлд Япон мэргэжилтнүүдээс гадна Япон улсад мэргэжил дээшлүүлсэн мэргэжилтэн, ажилчидаас бүрдсэн баг хамт олон оролцон ажилладаг. Бид нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлэн олон хандив тусламжийн ажилд хувь нэмэрээ оруулахаас гадна бүтээн байгуулалтын ажилд оролцон ажиллаж буй ажилтан, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор аюулгүй ажиллагааны өдөрлөгийг жил бүр зохион байгуулах, мөн эмнэлэгийн үзлэг шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Бид цаашдаа ч гэсэн Монгол улсын бүтээн байгуулалтанд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллахдаа таатай байх болно.





авто зам



Хорооллын оршин суугчдын тав тухтай амьдрах гол хүчин зүйлийн нэг болох дэд бүтэц, тэр дундаа авто замын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Хорооллын доторх 27 м өргөнтэй зам болон хорооллын голын 29 м өргөнтэй авто зам нь бетон хучилтын хувьд бат бөх чанараараа шалгарсан, тус компанийн бетон зуурмагийн үйлдвэрт үйлдвэрлэсэн юм. Замын хажуугийн явган хүний зорчих хэсгийг хамт шийдсэнээр оршин суугчдын аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.





цэцэгжилт



Өнөөгийн хот төлөвлөлт төдийгүй сүүлийн үед шинээр ашиглалтанд орж буй орон сууцны хорооллуудад байдаг нэгэн дутагдалтай тал болох ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь шийдэж өгөх үүднээс бид өөрсдийн мод үржүүлгийн талбайд хайлаас /гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг мод бөгөөд 10м-20м хүртэл өндөр ургадаг. 20-40 хүртэл насалдаг / шар хуайс / гоёл чимэглэлийн зориулалтаар ашигладаг. 1м-3м хүртэл өндөр ургадаг. 1 настай байхад нь тарьж эхэлсэн. 20-30 хүртэл насалдаг/ улиас /15м-40м хүртэл өндөр ургадаг. 40-150 хүртэл насалдаг/ гацуур /10м-40м хүртэл өндөр ургадаг/ сакура /Японы Хоккайдо мужаас авч ирэн тарьсан/ зэрэг моднуудыг тарьж ургуулж байна.



Барилгын үйл явц