Анх 2002 онд ганц гишүүнтэйгээр барилга угсралт, гадна дотор засал, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр байгуулагдаж байсан бол өнөөдөр барилгын байгууллагуудын дунд байр сууриа эзэлсэн, нэр хүндтэй томоохон барилгын компаниудын нэг болж чадсан юм.
Компани байгуулагдсан цагаасаа эхлэн барилгын чанарт онцгой анхаарал тавьж, хүмүүсийн аятай тухтай амьдарч ажиллах нөхцлийг бүрэн хангасан, иж бүрэн тохижилттой, орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн барилга байгууламж барих зорилт тавин ажиллаж ирсний үр дүнд тодорхой амжилтанд хүрч, барьсан барилга байгууламжаа чанарын өндөр төвшинд хүлээлгэн өгч ирсэн.